loader
Барилгын материалын нийлүүлэлт, тээвэр саатаагүйг мэдэгдлээ

Барилгын материалын нийлүүлэлт, тээвэр саатаагүйг мэдэгдлээ

БХБЯ-наас өнөөдөр барилгын материалын үнэ, нийлүүлэлт, үнийн өөрчлөлтийн магадлалын талаар мэдээллээ. БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгуудын төсөвт өртөг 274 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор барилгын материалын үнийн өөрчлөлтөө тооцуулаагүй 300 гаруй ААН байгааг мэдээллээ. Магадлалын хугацаа ирэх сарын 1-нд дуусах тул ААН-үүдийг хамрагдахыг тодотгов. Энэ талын бүртгэл, тооцооны баталгаажуулалтыг Барилгын хөгжлийн төв амралтын өдрийг оролцуулан хийж буйг тус төвийн захирал Ц.Амарсанаа мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 93 төсөл, арга хэмжээний баримт бичиг дутуу, хоцорсон,  224 төсөл, арга хэмжээний мэдээлэл огт ирүүлээгүй байна.

Барилгын үнийн өсөлтийн тухайд БХБЯ гурван эх сурвалжаас үнийн тодотголыг цуглуулан, дундаж тооцоог гаргасанаар барилгын материалын үнэ 15 хувиар өссөн дүн гарчээ.

274 тэрбум төгрөгийн зөрүү санхүүжилт буюу гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл санхүүжилттэй харьцуулахад 15 хувиар өсжээ.     

 

БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Батзориг, цементийн тээвэрт онгой анхааран ажиллаж байна. "МАК", "Хөтөл", "Монцемент" үйлдвэрүүдийн цементийг төмөр замаар тээвэрлэхэд анхаарч байна. "МАК цемент" компанийн 470 вагон, "Хөтөл"-д 365 вагон, "Монцемент"-ийг 340 вагоноор хангах талаар УБТЗ ХНН-тэй хамтран шийдсэн. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байна гэв. 

Нийслэлийн Налайх дүүрэгт "Налгар түшиг" компани жилд 190 мянган тонн цемент мөн үйлдвэрлэдэг. Ховдод мөн цементийн үйлдвэр ашиглалтад орж, баруун аймгуудын хэрэгцээг хангана. Одоо цементийн үнэ дунджаар 270 мянган төгрөг байна. Дээр дурдсан гурван үйлдвэр өөрсдийн борлуулалтын цэгээр л цемент худалдаж байна. Ингэснээр дамлан худалдахаас сэргийлсэн. Нэг шуудай цемент 14-15 мянган төгрөгийн үнэтэй байна. Цементийг жижиглэнгээр худалдан авах нь түгээмэл байдаг тул иргэд 22-ын товчоон дахь үйлдвэрийн борлуулалтын цэгээс цементийг хямд үнээр авах боломжтойг дуулгалаа.

Барилгын гол материалын нөөцийг бүрдүүлж, татан авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс БХБЯ ЗТХЯ, ГХЯ-тай хамтран ажиллалаа. Энэ онд БНХАУ-аас 2000 вагоноор барилгын материал татсан. Иймд арматурын үнэ огцом өссөнгүй. Манай улс руу өдөр бүр 142 чингэлгийг урд хөршөөс оруулж байгаагийн тал нь барилгын материал тээвэрлэжээ.  Тээвэрт саатал үүсээгүй тул үнэ огцом өсөөгүй хэмээн тайлбарлалаа. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төв талбайд бухимдлаа илэрхийлэн жагсаж байгаа иргэд гацууруудыг шатаалаа

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2022 оны 8 дугаар сарын олголтын хуваарь

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2022 оны 8 дугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна №ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР, ТӨРӨЛОЛГОХ ХУГАЦААХаламжийн нэгдсэн систем (ehalamj.mn)-ээр о

Нарны замын хөдөлгөөнийг гүүрэн гарц барихаар хэсэгчлэн хаалаа

"Нарны зам дагуу гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу хучилтыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүллээ.