loader
Баяр наадмын урианхай сурын харваанд 330 харваач бүртгүүлжээ

Баяр наадмын урианхай сурын харваанд 330 харваач бүртгүүлжээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд өнөөдөр эхэллээ.

Энэ жилийн урианхай сурын харваанд 330 гаруй харваач бүртгүүлжээ. Орон нутгаас Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн харваачид онч мэргэнээ сорихоор бүртгүүлсэн болохыг Урианхай сурын холбооноос мэдээллээ. Үндэсний сур харвааны талбайн засвар тохижуулалтын ажил дуусаж, бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.

Урианхай сурыг зөвхөн эрчүүд харвадаг гэдгээрээ онцлог бөгөөд нум ижил ч сум нь хүнд, байг оноод зогсохгүй байгаас цааш 3 метрийн цаана давж байж оноо авдаг.

Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадмаар урианхай сурын харваа XIII зуун цогцолборт болж нийт 120 харваач оролцож байсан юм. Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа маргааш 09.00 цагт сурын талбайд эхэлнэ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Машин ачилтын төлбөрийг 100 мянга болгох санал гаргажээ

НИТХ-аар машин ачилтын төлбөрийг нэмж, 100 мянган төгрөг болгох санал гарч буй талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа мэдээллээ.Тэрбээр "Нийслэлийн ИТХ-аар автомашин ачиж, тээвэрлэх тухай жур

Яармагийн замын засвар эхэлж ачаалал ихэсжээ

Нийслэлийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн дагуу зам засварын ажил эхэлсэнтэй холбоотой зарим байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлаад байн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захиралтай уулзлаа

ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны аравдугаар сарын 12-нд Берлин хотод төвтэй Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Д.Эрикссонтой уулзав.