loader
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад албан ёсны айлчлал хийхээр энэ өглөө эх орноосоо мордлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад албан ёсны айлчлал хийхээр энэ өглөө эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар долоодугаар сарын 6-9-нд Сингапур Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ өглөө эх орноосоо мордлоо.


Энэхүү айлчлал нь Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий 2016 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Харилцаа холбоо, мэдээллийн сайд болон Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сангийн удирдлагатай тус тус уулзаж, Монгол, Сингапурын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлох, худалдаа, эдийн засаг, боловсрол, мэдээллийн технологи болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Д.Үүрцайх: Ерөнхийлөгч асан Х.Баттулга эмчилгээнээсээ эргэж ирэхгүй бол хариуцлагын асуудал хоёр түвшинд яригдана

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр ХҮН намын хуульч Д.Үүрцайх таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой мэдээлэл өглөө.

Д.Сумъяабазар: Нийслэл төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Оны онцлох "Parasite" киног заавал үзэх 10 шалтгаан

2019 оны хамгийн шилдэг, хамгийн олон хүнд хүрсэн кинонуудын дунд нэр нь Ази тивээс цойлон гарч ирж, тодоор гэрэлтсэн нэг кино бол "Parasite" билээ.Үзэгчдийн хүлээлтийг тултал нь нэмж байсан ч манай к