loader
Элчин сайд Ө.Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Элчин сайд Ө.Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ Кремлийн их ордны Александрын танхимд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд  өргөн барилаа.


Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах ёслолын үеэр ОХУ-ын Төрийн тэргүүн В.В.Путин хэлсэн үгэндээ “Тун саяхан Самаркандад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос, Монгол, Хятадын удирдагчдын уламжлалт гурван талын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын энэхүү хэлбэр нь манай орнуудын газар зүйн байрлал, тэрчлэн томоохон хамтарсан, тэдгээрийн дотор тээвэр, эрчим хүчний салбарын төслүүдийг хэрэгжүүлэх сонирхлыг тооцон үзвэл маш чухал юм. ОХУ, Монгол Улсын хооронд уламжлалт хоёр талын хэлхээ холбоо идэвхтэй хөгжиж байна. Албан ёсоор дипломат харилцаа тогтоогоод 101 жил болж байна. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй есдүгээр сарын эхээр хийсэн хэлэлцээний үр дүнд орос-монголын эдийн засгийн харилцан ажиллагааг хэд хэдэн чиглэлээр өргөжүүлэхэд чиглэсэн тохиролцоонуудад хүрлээ” гэж онцлон тэмдэглэв.


Энэ өдөр Монгол Улсын Элчин сайдын хамт нийт 24 орны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар тухайлбал, Уругвай, Алжир, Египет, Португали, Ливи, Мали, Шинэ Зеланд, Армени, Колумби, Танзани, Филиппин, Молдав, Серби, Сенегал, Кипр, БН Ардчилсан Конго, Уганда, Судан, Кувейт, Непал, Беларусь, БНСУ, Венесуэлийн Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ ОХУ-ын Ерөнхийлөгчид өргөн барив.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улс орны асуудлыг зөвлөлдөж шийдэх 11 иргэнийг ирэх сарын 20-нд сонгоно

Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо.Тодруулбал, “Зөвлөлдөж шийдье” улсын хэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  "Уур амьсгалын өөрчлөлт"-ийн асуудлаар дэлхийн удирдагчдын  уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирда

Соёлын яамнаас “Үндэсний бичиг үсгийн баяр-2022”-ыг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСЭГ - МОНГОЛ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ” уриа дор зохион байгуулж нээлтийн арга хэмжээг Монголын үндэсний номын сангийн гадна талбайд нээн эхлүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 онд жил бүрийн 05 дугаар сарын эхний ням гаргийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон зарлиг гаргасан.