loader
Эх орон нэгтнүүдээ эрдэм ном, арга технологи суралцан эх орондоо ирэхийг хүслээ

Эх орон нэгтнүүдээ эрдэм ном, арга технологи суралцан эх орондоо ирэхийг хүслээ

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Монгол Улс амар амгалан, нээлттэй, олон тулгуурт гадаад харилцааг эрхэмлэн явуулдаг, бидний сонгож авсан ардчилал, хүний эрхийг дээдэлсэн төр, засаг, засаглалыг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг, дэмжиж тусалдаг, бид хамтарч ажилладаг, ардчилсан, ийм сайхан улс оронтой ард түмэн.

Олон улсад энхийг сахиулж буй цэргүүдтэй уулзаж явахад тэд, манай эх орон шиг аз жаргалтай, амар амгалан, ардчилсан, эрх чөлөөтэй улс дэлхийд ховорхон юм гэдгийг сануулан хэлж байсныг дамжуулья. Тэд, “Бид хурдан гэртээ харихыг хүсэж байна, монголчууд бид бүгдээрээ ажлаа сайн хийцгээе. Эх орныхоо төлөө хүн бүр хүчин зүтгэцгээе. Ингэж байж улс орон маань хөгжинө” хэмээн хэлж ярьж захиж байсныг энд тэмдэглэн хэлье гэв. Тэрбээр, хилийн чанадад суугаа монголчууд алс холоос эрдэм ном суран, арга технологи, бусад улс орнуудын хөгжлийн сайхан зүйлүүдийг өөрийн бие, оюун ухаандаа шингээгээд эх орондоо хурдан эргэж ирээрэй хэмээн хүсэж, уриалсан юм.

Чуулганд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаадад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, дэлхийн монголчууд цогц үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулав. Тэрбээр, Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт 4 дэх удаагаа зохион байгуулагдаж буйг тодотгож, энэ удаагийнх Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буйгаар онцлог юм гэдгийг тэмдэглэн хэлэв.

Дэлхийн 87 улсад 175 мянга гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч, өөрсдийн чинь хүсэл эрмэлзэл, санаачилгаар эвлэлдэн нэгдэж, холбоо нийгэмлэг зэрэг 180-аад ТББ байгуулан үйл ажиллагаа явуулж буйг мэдээллээ. Гадаад орнуудад суугаа монгол иргэд эрх ашгаа хамгаалах, эх хэл, түүх, соёл, өв уламжлалаа хадгалах, өвлөлүүлэн суралцахад улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэв.

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” нийгэмд үйлчлэх ТББ хамтран зохион байгуулж, БШУЯ, Соёлын яам, НИТХ, МҮХАҮТ-ын удирдлага, гадаадад суугаа монголчуудын төлөөлөгч нар оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд:

  • “Гэртээ харих зам-Эх орондоо хөрөнгө оруулья” хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн,
  • “Монгол орны хөгжилд” технологийн зөвлөгөөн”,
  •  Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын зөвлөгөөн,
  • “Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” зөвлөгөөн,
  • Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын IV чуулга уулзалт гэсэн 5 салбар хуралдаан өчигдөр ГХЯ-нд болсон юм.

Өнөөдрийн нэгдсэн чуулга уулзалтаар салбар хуралдаануудаас дэвшүүлсэн санал, зөвлөмжийг хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчих чиглэлд онцгой анхаарч хамтарсан Ажлын хэсэг гаргахаар тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Пак Жин сайдын айлчлал Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ хуудас нээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.

Хувьцаат компаниудын зэрэглэлийг өөрчилжээ

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй зарим компанийн арилжааны зэрэглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, I зэрэглэлд байдаг “Баянгол зочид буудал”, “Хөвсгөл Алтан дуулга” компаниудын зэрэглэлийг бууруу

Монгол Улсад жуулчлах гадаадын зарим улсын иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөллөө

Засгийн газраас “2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан.Үүнтэй холбогдуулан гадаадын жуулчдыг татах, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд, Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоо