loader
Нэнси Пелоси: Тайванийг хэзээ ч ганцааранг нь орхихгүй

Нэнси Пелоси: Тайванийг хэзээ ч ганцааранг нь орхихгүй

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ сарын 3-нд Тайваньд богино айлчлал хийгээд буцав. Тэрээр “Бид Тайванийг хэзээ ч ганцааранг нь орхихгүй” гэжээ.   

Түүний айлчлалын дараа БНХАУ-ын цэргийн сургуулилт идэвхжжээ. Арлын эргэн тойрны зургаан бүсэд өнөөдрөөс эхлэн даваа гараг хүртэл сургуулилт үргэлжилнэ.

Тайванийн тал хятадын 27 байлдааны онгоц агаарын бүсэд нь нэвтэрсэн гэжээ. Тэдэнд анхааруулга өгөх зорилгоор Тайванийн Батлан хамгаалах яам өөрсдийн сөнөөгч онгоцоо хөөргөсөн байна.

“Ройтерс” агентлаг дронтой төстэй зүйл Тайванийн Кинмэн арлын дээгүүр ниссэн, энэ нь Тайваниас хэдхэн цагийн зайтай гэж мэдээлжээ. Тайвань эдгээрийг холдуулахын тулд ослын утаагаар дохио өгсөн байна.

Тайванийн цэргүүд байлдааны бэлэн байдалд байна.

Нэнси Пелосигийн айлчлалын өмнө БНХАУ дэлхийн хамгийн их ачаалалтай усан замын нэг болох Тайванийн хоолойд бэлтгэл хийн, холын зайн тусгалтай пуужин хөөргөнө гэдгээ мэдэгдсэн юм. Харин Тайваньчууд Украин шиг байдалд орох вий хэмээн эмээж байна.

Мөн Тайванийн эрх баригчид хөрш Япон, Филиппиний талтай агаарын шинэ зам нээх талаар ярилцаж эхэлжээ.  

Пелосигийн айлчлалын дараа ИХ7-гийн орны Гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж, “БНХАУ айлчлалыг шалтаглан бүс нутгийн тогтвортой байдалд эрсдэлтэй алхам хийж байна. Цэргийн түрэмгий ажиллагаа явуулах шаардлагагүй юм. Парламентын гишүүд бусад улсуудад айлчлах нь энгийн үзэгдэл” гэжээ. 

Нэнси Пелоси айлчлалынхаа дараа “Дэлхийн удирдагчид, ер нь ямар ч хүн Тайваньд айлчилж, тэдний ардчиллыг хүндэтгэх эрхтэй. Мөн тэдний амжилтаар бахдан, хамтын ажиллагаагаа баталгаажуулах зорилгоор айлчлахад БНХАУ саад болохгүй” гэсэн юм.

Эх сурвалж: BBC   

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дожа Кат "Schiaparelli" шоунд зориулж бүх биеэ 30,000 үнэт чулуугаар чимжээ

Даваа гарагт болсон Haute Couture загварын долоо хоногийн үеэр "Schiaparelli" хавар-зуны 2023 оны шоунд Дожа хамгийн гайхалтай дүр төрхийг бүтээв.Гялалзсан үнэт чулуунууд Дожагийн зовхи, уруул, цээж,

"Хүүхдийн 100,000 төгрөгийг хэрхэн олгох журмыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар батлуулна"

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оноос эхлэн нийт хүүхдийн 90 гаруй хувьд олгохоор тооцож, төсөвт тусгасан. Иймд ямар өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 төгрөг олгох тухай журмыг боловсруулахаар Хөдөлмө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад нэрэмжит шагналаа гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюун ухааны дэлхийн дэвжээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид, удирдан бэлтгэсэн багш нарт нэрэмжит шагналаа гардуулав.