Таван жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162,008 автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах болсныг Авто Тээврийн Үндэсний Төв /АТҮТ/ -өөс мэдээлсэн.
Тодруулбал, сүүлийн таван жил үзлэг оношилгоо болон замын хөдөлгөөнд оролцоогүй 162 мянган тээврийн хэрэгслийг хурааж авахгүй, устгахгүй зөвхөн мэдээллийг нь бүртгэлийн системээс хасна. Ингэснээр эзэмшигч дээр нэмж өр үүсэхгүй мөн тоон мэдээлэл дээр үндэслэн гаргадаг түгжрэл зохицуулах шийдвэрт бодит нөлөө үзүүлнэ. Мөн үзлэгт хамрагдаагүй өмнөх жилүүдийн татварын өрийг тухайн иргэн заавал төлнө. Харин машинаа засч сэргээн дахин унахаар бол бүх татвар, торгуулиа төлснөөр бүртгэл сэргэх зохицуулалт хийжээ.
















Сэтгэгдэл үлдээх