loader
19 төрлийн эмийг 1$ -оор авч, иргэдэд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөн олгож эхэллээ

19 төрлийн эмийг 1$ -оор авч, иргэдэд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөн олгож эхэллээ

2022 онд Эрүүл мэндийн яам "Новартис аксесс" хөтөлбөрийг эхлүүлж, нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлж олгож эхэлжээ. 

Монгол Улсын Засгийн газар,  Швейцар улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд  "Новартис аксесс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил 2019 онд эхэлсэн бөгөөд 2022 оны хоёрдугаар сард Эрүүл мэндийн сайд С.Энхболдын А/120 дугаар тушаалаар 24 нэрийн эмийн импортын лицензийг олгосон. 

Тэгвэл өнгөрсөн 10 дугаар сард Монгол Улсын Хүний эмийн зөвлөл хуралдаж, энэхүү шийдвэрийг гаргасан. 

Novartis access хөтөлбөрийн хүрээнд: 

  • Зүрх судасны системд нөлөөлөх 6 нэр төрлийн тунгийн ялгаатай 12 эм
  • Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн иргэдийн өдөр бүр хэрэглэдэг 3 нэр төрлийн тунгийн ялгаатай 6 эм
  • Хавдрын эсрэг дааврын гурван төрлийн бэлдмэлүүд 
  • Гуурсан хоолойн багтраа өвчний эсрэг бэлдмэл
  • Системийн үйлдэлтэй нянгийн  эсрэг бэлдмэл
  • Шээсний замын өвчлөлд хэрэглэх бэлдмэлүүд орж байгаа бөгөөд  5 жилийн хугацаанд Монгол Улс үйлдвэрлэгчийн үнэ болох 1$-оор худалдан авч улс орон даяар ЭМДЕГ-тай гэрээ байгуулан ажиллаж буй Улаанбаатар хот болон 21 аймаг дахь 191 салбар эмийн сангаар улс орон даяар түгээж эхэлсэн.

Швейцар улсад төвтэй, "Новартис" компаниас хөгжиж байгаа улс орнуудад хэрэгжүүлж буй хөтөлбөр нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих, олон эмчлүүлэгчид хүрч үйлчлэх боломжийг бий болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж халдварт болон халдварт бус өвчнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, бага болон дунд орлоготой улсуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр тодорхой байр суурьтай хамтран ажиллах зорилготой бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улс жилд дунджаар ЭМДС-ын ес тэрбум гаруй төгрөгийг хэмнэх боломж гарч байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дэлхийн шатрын сурагчдын аварга цолтон 2 монгол сурагч төрлөө

Панам улсын Панама хотноо Монгол Улсын Төрийн дуулал хоёронтоо эгшиглэж, Дэлхийн шатрын сурагчдын аварга цолтон 2 монгол сурагч төрлөө. Дэлхийн шатрын сурагчдын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дотоодын цэргийн штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнх

Н.Учрал: Хүүхдийн 50 хувь нь садар самуун мэдээ, 82 хувь нь зүй бус зурвас хүлээн авдаг

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Онцолбол, цахим засаглалыг бий болгоход хамгийн чухал зүйл бол хувь