loader
нөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

нөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий болон говь, талын нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилэж, нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 градус дулаан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, 2026 оны намрын мод тарих арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, “Нүхэн гарц” төслийн ажлын явц, нийслэлийн 2026 оны төсвийн гүйцэтгэлийн явц, 2027 оны төсвийн төлөвлөлт, Баянзүрх дүүрэгт хийгдэж байгаа ажлын үр дүн болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 76.5 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцууллаа.

"Архинд донтсон 27 хүртэлх насны залуусын тоо эрс нэмэгдэж байна"

Эх сурвалж: eguur.mnӨвлийн тэргүүн сар эхэлж, хүйтний эрч чангарч байна. Төв талбайд таван хоногийн турш иргэд жагсав. Энэ хугацаанд мэр сэр согтуу хүмүүс харагдана. Гэвч зөвхөн талбайд гэлтгүй гудамж

Азийн нийгэмлэгийн Их хурал Улаанбаатар хотноо болж байна

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их хурал өчигдөр /2022-8-18/ Улаанбаатар хотод эхэллээ.“Ази дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хөгжил” сэдэвт энэ Их