loader
Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог даваагүй төгсөгчдөөс наймдугаар сард дахин шалгалт авна

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог даваагүй төгсөгчдөөс наймдугаар сард дахин шалгалт авна

"Элсэлтийн ерөнхий шалгалт 2022"-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар мэдээлэл хийлээ.  

Мөн үеэр ЭЕШ өгч, их дээд сургуульд элсэх эрх авах монгол хэл, бичгийн шалгалтын ирэх наймдугаар сард дахин зохион байгуулахаар болсон талаар холбогдох албаныхан мэдээллээ. 

БҮТ-ийн захирал Л.Ганбат "Монгол хэл, бичгийн шалгалтад 400-аас дээш оноо авсан сурагч ЭЕШ өгч, их дээд сургуульд элсэх боломжтой. Энэ жил нийт 1180 сурагч монгол хэл бичгийн шалгалтын хэмжээст оноонд хүрээгүй байна. Гэхдээ Ковид19 халдварын улмаар хичээл, сургууль завсардсан учир эдгээр хүүхдээс ирэх наймдугаар сард монгол хэл, бичгийн шалгалт зохион байгуулах шийдвэр гарсан. Зөвхөн энэ жил л монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ-ын дараа дахин авахаар шийдвэрлэсэн" гэв. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Р.Онончимэгийг сонголоо

Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн да

Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Найман тэрбум дахь иргэн А.Мэргэн төрсний гэрчилгээгээ авлаа

Дэлхийн хүн ам өнгөрсөн сард буюу арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрсэн юм.Улс орон бүрд найман тэрбум дахь иргэнийг зарласан тус өдөр Австрали улсын Каберра хотод мэндэлсэн А.Мэргэн хүү тө