loader
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын албаны 18 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан 18 алба хаагчийг төрийн одон, медалиар шагналаа.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ц.Уранчимэг.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Баттогтох.

“Цэргийн гавьяаны одон”–оор 

  • НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн аврагч, тэргүүн ахлагч Х.Цогбадрах,
  • ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн ахлах мэргэжилтэн, ахмад О.Оюунбилэг,
  • Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Ганпүрэв,
  • Сүхбаатар аймгийн ОБГ-ын Шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Б.Энхбат.

“Алтан гадас одон”-оор ОБЕГ-ын харьяа 113 дугаар ангийн Ерөнхий тогооч, ахлагч Б.Байгалмаа,

“Цэргийн хүндэт медаль”-аар 

  • ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Г.Хатантуул,
  • НОБГ-ын мэргэжилтэн, хошууч Ш.Айжан,
  • “ДЦС-4” ТӨХК-ийн гэрээт хэсгийн төрөл бүрийн аврагч, ахлах ахлагч Л.Бархасбаатар,
  • НОБГ-ын ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн нярав, ахлах ахлагч Л.Жаргалдорж,
  • НОБГ-ын дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Б.Халиунцэцэг,
  • НОБГ-ын Аврах ангийн мэргэжилтэн, дэслэгч Т.Түвшинбаатар,
  • НОБГ-ын СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн дуудлага хүлээн аврагч, ахлах ахлагч Д.Уртнасан,
  • ОБЕГ-ын дэргэдэх 115 дугаар ангийн үйлчилгээний ажилтан Д.Бадамханд,

“Шударга журам медаль”-аар 

  • НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Р.Саруулбат,
  • Дорнод аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Ганбаатар,
  • Өвөрхангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Алтансүх,
  • Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Ганбат нарыг тус тус шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр шийдэгдсэн есөн чухал асуудал юу байв?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын

Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэн, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор цахим шийдэл, зохицуулалтуудыг үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд амбулаторийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөжүүлж, жирэмсэн эх, хүүхдэд зориулсан илүү уян хатан зохицуулалтуудыг тусгажээ. Тодруулбал, шинэ журмаар амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ болон эрүүл мэндийн байгууллагаас хоёр дахь удаагаа шатлал алгасан авах тохиолдолд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын цахим шилжүүлэгтэй бол хамтын төлбөргүй үйлчлүүлэх аж. Харин цахим шилжүүлэг аваагүй тохиолдолд 20 мянган төгрөгийн хамтын төлбөр төлөх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн байна.

“Азийн хүүхдүүд 2022” наадмаас Монголын баг 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Владивосток хотноо болж буй "Азийн хүүхдүүд 2022" олон улсын спортын VII наадмын масрестлингийн төрлөөр 70 кг-д Одгэрэлийн Жавхлан, 80 кг-д Соёл-Эрдэнийн Заяа нар хүрэл