loader
Наадмаар нийтийн хэв журмыг хангах чиглэлээр 3600 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Наадмаар нийтийн хэв журмыг хангах чиглэлээр 3600 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийлээ.

ТЦА-ны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд:  “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автомашины зогсоолын асуудал ярвигтай байна. Өмнө нь зогсоолын тоо 3500 байсан бол өнөөдрийн байдлаар 1500 орчим болсон. “Г” зөвшөөрөл нь Дүнжингарав худалдааны төвд, Мишээл Экспо төвийн зогсоолд болон Вокзалын баруун талд байдаг 1000 автомашины зогсоолд байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, наадамчин олныг татан авах боломжтой байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байна.

Цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журмыг хангах чиглэлээр баяр наадмын хамгаалалтын ажилд орсон ба 7-ноос 13-ныг хүртэл үргэлжлэх юм. Хурдан морины уралдааны үеэрх болон Төв цэнгэлдэхийн орчим хамгаалалтад гарах бөгөөд 9-14-ний хооронд 3600 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрээнд халдвар өсч байгаа ч хилийн тэг зогсолт хийхгүй

Гадаад харилцааны яамнаас хил, гааль дээр тавьж буй хяналт болон Эрээнд үүсээд байгаа нөхцөл байдал, чингэлэг тээврийн талаар өнөөдөр /2022.06.13/ мэдээлэл хийлээ.Гадаад харилцааны яамны Хилийн хэлтси

Улаанбаатарт 23-25 хэм дулаан, бороо орно

2022 оны наймдугаар сарын 05-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээИхэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, го

Ч.Ганжавхлан АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Сайн дурын ажилтны шагнал авчээ

"Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Сайн дурын ажилтны шагнал хүртсэн тухайгаа өөрийн Фэйсбүүкээр мэдээлжээ.Түүнд Цагаан ордноос Ерөнхийлөгч Жо Байден