loader
Гудамж, зам, талбайн самбарын мэдээлэл стандартад нийцэж байгаа эсэхийг шалгана

Гудамж, зам, талбайн самбарын мэдээлэл стандартад нийцэж байгаа эсэхийг шалгана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага стандартын хэрэгжилтийг хангах, зорилготой уг санамж бичигт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

 

Талууд Монгол хэлний тухай, Монгол Улсын хаягжуулалтын тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага MNS 5283:2022 стандартын хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл бодлогын түвшинд чиглэл, зөвлөмж өгч ажиллах бол ШӨХТГ гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаягийн тэмдэгт болон олон нийтэд зориулсан зар, ил задгай байрлуулсан сурталчилгааны самбарын мэдээлэл, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хаяг, шошго Монгол хэлний тухай хууль, тогтоомж болон холбогдох стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаж, хэрэгжилтийг хангуулж байгууллага иргэдэд зөвлөмж, чиглэл өгч ажиллах юм.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ онд 4,860 гарааш 378 хашаа буулгажээ

Энэ онд зөвшөөрөлгүй 4,860 гарааш, 378 хашааг буулгажээ.Гарааш чөлөөлөх ажил 93 хувьтай буюу энэ хүрээнд 81,396 ам метр талбай чөлөөлж, 21,361 ам метрт явган зам, 27,704 ам метрт авто зам, 18,866 ам м

Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.Тодруулбал, Сэлэнгэ, Орхон, Дархан

Засгийн газрын хуралдаанаар 25 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ зэрэг 25 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.Мөн өнөөдрийн хуралдаанаар улсын