loader
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Ерөнхийлөгч, эх орныхоо өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг цогцлоон хөгжүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа бүх хүнд талархал илэрхийллээ. Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулан, иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг салбарын хамт олонд хүсэн ерөөлөө.Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Салбарын яам төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, ил тод, шуурхай хүргэхийн тулд:

Цахим засаглалыг бэхжүүлэх,

Харилцаа холбооны дэд бүтцийг өргөжүүлэх,

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх,

5G технологи нэвтрүүлэх,

Кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх

Инновац, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх,

Хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтрахад анхаарч байна.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай, Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулж, нээлттэй хэлэлцүүлж эхэлжээ. Төсөл батлагдсанаар цахим орчинд хүүхдийг хамгаалах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, байгальд ээлтэй Ногоон дата төвүүд байгуулах зэрэг боломж бүрдэх юм.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо таалал төгссөнд эмгэнэл илэрхийллээ.Уг эмгэнэлд,Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэр бүл танааЯпон Улсын

"Төв талбайн хашаа хайсыг өнөө маргаашдаа буулгана"

Шинэ жилийн баяр дөхсөн ч манай Төв талбай хашаа хайс босгосон, иргэдэд хаалттай байна.Урт удаан хугацаанд өрнөсөн цар тахлын дараа тэмдэглэн өнгөрүүлж буй гэх утгаараа, мөн бараа бүтээгдэхүүний үнэ,

Солонгосын хилээр нэвтэрсэн даруйд Ковид-19-ын шинжилгээг өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд тусгаарлагдана

Бүгд Найрамдах Солонгос Улс/БНСУ/ коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдаагүй зорчигчдыг 2022 оны зургаадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тусгаарлахгүй болов