loader
Нийслэлийн ИТХ-аар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог 75 байхаар баталлаа

Нийслэлийн ИТХ-аар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог 75 байхаар баталлаа

Нийслэлийн ИТХ-аар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог баталлаа.

Нийслэлийн хэмжээнд дээрх тоог 75 байхаар тогтоосон байна. Тодруулбал,

  • Баянзүрх, Сүхбаатар, Налайх, Багануур дүүрэг тус бүр 10,
  • Баянгол 9,
  • Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг 8,
  • Хан-Уул 6,
  • Багахангай 4 байхаар тогтоосон юм.

Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах аж. Дүйцүүлэх алба хаагч сургалт, батлан хамгаалах ажил үйлчилгээ, гамшиг осол, хүмүүнлэг, бүтээн байгуулалтын болон бусад ажил зэрэг 180 хоногийн үүрэг гүйцэтгэх хөтөлбөртэй аж.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөтлөгч Т.Оргилмөнх: “Хүмүүсийн сэтгэлд муу хүн шиг үлдчихгүй юмсан”

Анх хэдэн онд Тв5 телевизээс ажлын гараагаа эхлэв?2014 оны 11 сард ажилд ороод жил гаран ямар нэвтрүүлэг хийвэл зүгээр талаар тунгааж байгаад 2016 оны 6 сард сонгуулиар ярилцлагын нэвтрүүлгээ эхэлж

Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-г зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Даншиг наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна. Наадмын зохион байгуулалттай холбоотой асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Б.Жавхлан: Энэ сарын 20-нд гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хамт олгоно

023 оны төсвийн төслөөр нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу тус сараас эхлэн хүүхдүүдэд тэтгэмж олгохдоо зарим хүүхдийн мэдээллийг зөрүүлсэн асуудал