loader
ЗБДС-ийн хойд бүсийн салбар Хөвсгөл аймагт ажиллалаа

ЗБДС-ийн хойд бүсийн салбар Хөвсгөл аймагт ажиллалаа

   Энэ сарын 06–09-ний өдрүүдэд Хойд бүсийн салбар Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Хаан банк, Төрийн банк, Хас банк, Голомт банк-ны нийт 44 зээлийн ажилтанд “Батлан даалтын ач холбогдол” сэдвээр сургалт, танилцуулга зохион байгууллаа.

Мөн Засгийн газрын болон төсөл, хөтөлбөрийн зээлд хамрагдах сонирхолтой 40 орчим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд Хөвсгөл аймгийн ХХААГ, Төрийн банк, Голомт банк болон орон нутгийн төлөөлөгчтэй хамтран “Санхүүжилтийн боломж” сэдвээр сургалт зохион байгуулжээ.

Үүнээс гадна Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл эрчим хүч ТӨХК, Татварын хэлтсийн нийт 137 ажилтан, албан хаагчдад “Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт”-ын талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.

Ийнхүү нийт 7 удаагийн сургалт, танилцуулгаар 220 гаруй оролцогчийг хамруулсан үр дүнтэй ажлыг зохион байгууллаа.


foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эх орон нэгтнүүдээ эрдэм ном, арга технологи суралцан эх орондоо ирэхийг хүслээ

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Монгол Улс амар амгалан,

Хүрээ амаржих газарт их засвар хийж дууслаа

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хүрээ амаржих газрын эрсдэлтэй жирэмсний тасаг, дутуу төрөлтийн тасаг, хүлээн авах тасаг, түргэний тасгууд болон тусгаарлах коридорт их засвар, дотор засал, сантехникийн ажлыг гүйцэтгэж дууслаа.

Хурандаа М.Батсайханыг Экологийн цагдаагийн албаны даргаар томиллоо

М.Батсайханыг Экологийн цагдаагийн албаны даргаар томилжээ. Түүний хувьд Баянгол дүүргийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Цагдаагийн хурандаа цолтой.Ш.Цогтбаатар 2020 оны долоодугаар сард Эк