loader
АТГ дүрс буюу харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж мэдүүлэг авч байна

АТГ дүрс буюу харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж мэдүүлэг авч байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2022.06.15/ хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уг хуулийн төсөлд орсон заалтын талаар шүүмжлэв. Тэрбээр “Дүрс буюу харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж мэдүүлэг авч байна” гэжээ. Үндсэндээ бол фэйсбүүк чатаар мэдүүлэг авах гээд байгаа байхгүй юу. Шуудхан хэлэхэд АТГ хөдөө очихгүй залхуурах гээд байна. Үүний цаана тэр гэрчид буу тулгачихсан байвал яах юм. Чи ингэж яриарай гээд буу тулгачихсан байгааг мэдэхгүй шүү дээ” гэлээ.

Хариуд нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Манай Б.Энхбаяр гишүүн бас л уран фантазаар ярьж байна. Энэ хуульд зөвхөн онцгой нөхцөл байдлын үед хойшлуулшгүй тохиолдолд цахимаар мөрдөн шалгах ажиллагааг тасалдуулахгүй явуулах үүднээс цахимаар мэдүүлэг авч, түүнийг үнэлье гэж байгаа. Тэрнээс АТГ-ын мөрдөгч залхуураад хөдөө явалгүй бүгдийг нь цахимаар асууж байгаад, хажууд нь хүн буу тулгаж цахимаар тайлбар өгөх тухай ерөөсөө байхгүй. Хэдүүлээ уран хэтрүүлгээ эргэж харах ёстой” хэмээн тайлбарлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хойшлуулшгүй тохиолдол  гэдэг нь 1.26-т зааснаар "хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг” гэж тодорхойлжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй олгох эмийн шинэчилсэн жагсаалт

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй эм авах боломжтой. Инфляци нэмэгдсэнтэй холбоотойгоор эмийн үнийн саналыг шинэчлэхээр ажиллаж байгаа талаар өнгөрсөн сард мэдээл

Их дээд сургуулиудын төлбөрийн мэдээлэл

Энэ жилийн хувьд 88 Их дээд сургуулиудын хэмжээнд 18 мянга гаруй оюутан шинээр элсэж суралцана хэмээн салбар яамнаас мэдээлэв.Үүнтэй холбогдуулан 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн их сургуули

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарг