loader
Г.Ёндон: Чингэлэг тээврийн терминалуудаар нэг сард 5 сая тонн нүүрс гаргахаар төсөөлж байгаа

Г.Ёндон: Чингэлэг тээврийн терминалуудаар нэг сард 5 сая тонн нүүрс гаргахаар төсөөлж байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн хамт Өмнөговь аймагт ажиллаж байна. Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлт өчигдөр боллоо. Энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар уурхайн аман дээр их хэмжээний нүүрс бөөгнөрсөн байгаа. Учир нь гарц гарахгүй байна. Боомтын сэргэлтийн хүрээнд гарцууд нээгдээд, төмөр зам ажиллаад эхлэхээр уурхайчдад үүрэг, хариуцлага нэмэгдэнэ.
Дэлхий дахинд нүүрснээс татгалзах бодлого явж эхэлсэн. Тэгэхээр бидэнд цаг үетэй уралдаж ажиллах шаардлага тулгарч байна. Үүний хүрээнд ил уурхайнуудаа нэн яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна. Мөн далд уурхайгаа ашиглах ажлыг зэрэг эхлүүлэх гэж байна.
Төсвийн тодотгол сая хийгдсэн. 2021 оны эхний хагас жилд төлөвлөгөө 50 хувиар тасарсан. Тиймээс ногоон гарцын журмыг тус оны наймдугаар сард эхлүүлсэн. Үүний үр дүнд нэг сарын хугацаанд таван сая орчим тонн нүүрсийг экспортод гаргасан. Гэтэл оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм хэмжээний нүүрс л гаргасан байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд чингэлэг тээврийн терминалуудаар нэг сард таван сая тонн нүүрс гаргана гэж төсөөлж байгаа. Ер нь Гашуунсухайт боомт уул уурхайн бүтээгдэхүүний экспортод маш чухал боомт. Тиймээс өнөөдөр экспортын гарцын бөглөөсийг авах бүтээн байгуулалтын ажил өнөөдөр нээлтээ хийж байна" гэжээ.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ: Нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжинэ

Хоёр улсын төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үр дүнд 19 зүйл бүхий Хамтарсан мэдэгдэл гаргажээ.

“Тавантолгой төмөр зам” ХХК-д БЭТ томилогдоод юу хийв?

“Тавантолгой төмөр зам” ХХК-д БЭТ томилогдоод юу хийв? Нүүрсний хулгайтай тэмцэхтэй холбоотойгоор Засгийн газар 2022 оны 12-р сарын 12-ны өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэ

Дулааны шугам сүлжээний худгаас нэр, нас, хаяг нь тодорхойгүй цогцос олджээ

Энэ сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд дулааны шугам сүлжээний худаг дотроос цогцос олджээ.