loader
Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн цолны маргаантай асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн нэг зарчим, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлан холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээд шийдвэрлэж болно хэмээн тусгажээ. Мөн Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан тэгш ой нь тохиож буй аймгийн баяр наадам болон үндэсний хурдан морины бүсийн уралдааныг тэмдэглэх өдрийг Засгийн газар тогтоож болно, Малын генетик нөөцийн тухай хуульд заасны дагуу монгол адууны үүлдрийн удмын санг хамгаалах цогц арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлнэ хэмээн зохицуулжээ. 

Хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг дэмжсэн байна. Уг саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр хаалттай горимд шилжлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЭХЭМҮТ-д төрсөн ээж гэрээсээ шөл, цай авах шаардлагагүй боллоо

Зориулалтын бус орчинд хоол хийх нь эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог байна. Иймд ЭХЭМҮТ-өөс шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцоно.

БҮХ НИЙТИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ 3200 БАГШ, 1300 СУРАГЧ ХАМРАГДАВ

Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний үндэсний хөтөлбөрийг 2022-2025 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэхүү хөтөлбөрийн энэ оны үйл ажиллагааг дүгнэх хэлэлцүүлэг өнөөдөр болж,