loader
МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ АВТО ЗАМЫН БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЭЭ

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ АВТО ЗАМЫН БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЭЭ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон.

Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжийг барьж байгуулсан байна.


Улмаар талууд Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг танилцуулах, саналыг нь авах хүрээнд зохион байгуулсан #BePawsitive2 арга хэмжээ өчигдөр (2022.06.19) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. “Азтай савар” Т

Дулааны төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын халуун усыг хязгаарлана

Дулааны эрчим хүчний төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын хэрэглээний халуун усыг хязгаарлана гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдэгдлээ.Тодруулбал, “Эрчим хүч хэрэглэгч бүрийн хувьд э

Татвар төлөөгүй оношлогоод ороогүй машиныг товчоодоор нэвтрүүлэхгүй

Улаанбаатар хот орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Хоолт, Түргэний төлбөр авах цэг /ТАЦ/-үүдийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан. Энэ нь нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг гурван секунд б