loader
Эрээн хот эрчим хүчний нүүрсний задгай тээврийн экспортыг зөвшөөрлөө

Эрээн хот эрчим хүчний нүүрсний задгай тээврийн экспортыг зөвшөөрлөө

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн мэдэгдэл гаргалаа.  

Үүнээс өмнө тавдугаар сарын 13-нд Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас Хөх хотын Төмөр замын товчоо группт албан бичиг явуулж, эрчим хүчний нүүрсний импортыг задгай вагоноор тээвэрлэхийг зөвшөөрч байгааг мэдэгдсэн байна.


Уг албан бичигт “Цар тахлын нөлөөг бууруулах, нүүрс импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг багасгах зорилгоор Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас дараах шийдвэрийг гаргаж байна. Энэхүү мэдэгдэл гарсан өдрөөс эхэлж, Эрээн хотын төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн болно” гэжээ.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлал хийхдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай   албан ёсны уулзалт хийж хэд хэдэн асуудлыг тохиролцсон. Тухайлбал, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай тохиролцсон юм. Энэ яриа ажил хэрэг болж өнөөдрөөс БНХАУ-ын Эрээн хот руу задгай тээврээр нүүрс тээвэрлэх боломжтой боллоо. Ингэснээр манай улсын нүүрсний экспорт нэмэгдэнэ. Удаан хугацаанд хил хаалттай байснаас гадна чингэлэг тээврээр нүүрс тээвэрлэснээс үүдэн нүүрсний экспорт саараад байсан юм.


Мөн Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай идэвхтэй хамтран ажиллахаар айлчлалын үеэр тохиролцсон.  Энэ хүрээнд Ханги-Мандалын төмөр замын ажил эхэлж, энэ онд багтаж тус төмөр зам ашиглалтад орох юм.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хоёр том объект нүүрсний хулгайн мөнгөөр барьсныг АТГ олж тогтоожээ

өрийн өмчит компаний удирдах албан тушаалаар ажиллаж байсан этгээд нь Тавантолгой орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас и

Монгол Улсаас АНЭУ, Кувейт Улсад суугаа ЭСЯ-д Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан нь хэрэгжиж байна.Зарлигийн хоёр дугаар зүйл

Жуулчдын худалдан авсан бараа бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцаан олгох эрх зүйн