loader
АТГ-аас нийслэлийн 18 сургууль, 9 цэцэрлэгийн удирдлагуудтай уулзлаа

АТГ-аас нийслэлийн 18 сургууль, 9 цэцэрлэгийн удирдлагуудтай уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуульд шинээр элсэн суралцах хүүхдүүдийг хамран сургах тойргоор нь бүртгэлийг үнэн бодитой зохион байгуулж ажиллахад Авлигатай тэмцэх газрыг хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн билээ. Энэ дагуу Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс өнөөдөр  Нийслэлийн 6 дүүргийн 18 сургууль, 9 цэцэрлэгийн удирдах албан тушаалтнуудтай хэлэлцүүлэг зохион байгуулж, санал солилцов.

Сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнууд хамран сургах тойргоор нь хүүхдүүдийг хичээл, сургуульд нь хамруулахад Авлигатай тэмцэх газар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болсон нь цаг үеэ олсон ажил болж байна гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар “Төрийн албанд ажилладаг хүмүүс ихэвчлэн харъяаллын бус хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулахыг шаарддаг. Хэрэв биелүүлэхгүй бол дараа нь янз бүрийн дарамт үзүүлдэг” талаар онцолж байсан юм. Харин энэ жил төрийн албан хаагчид сургууль, цэцэрлэгт хүүхдээ хамруулахдаа өөрсдөө манлайлал үзүүлж ажиллах болсон нь сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнуудад хэн ч аливаа хууль бус хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөл бүрдсэн нь маш чухал ажил болж байна гэсэн юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ТОЙМ

ТОЙМ


2023-01-26 09:26 PM

Нэгдүгээр сарын 26-ны өдөр болох үйл явлын тойм:10.00-13.00 цагт: Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд “Глоб интернэшнл” төвөөс "ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХ ХАНГАГДАЖ БАЙНА УУ?" хэлэлцүүлэг зохион байгуулна.

Улаанбаатарт 26 хэм дулаан, бороо орохгүй

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар аагим халуун байна.2022 оны 08-р сарын 11-ни

Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэлээ

Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татвар 20 хувь байсныг он дуустал тэглэх шийдвэр гарлаа. Цаг үетэй холбогдуулан ийн шийдвэрлэлээ.