loader
Вьетнам, Монгол Улсын иргэд урт хугацаандаа харилцан визгүй зорчих санал тавилаа

Вьетнам, Монгол Улсын иргэд урт хугацаандаа харилцан визгүй зорчих санал тавилаа

Вьетнам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт Вьетнам улсын нийслэл Ханой хотод болж байна.

Уулзалтын үеэр манай улсын талаас хэд хэдэн асуудлыг чухалчилж буйн нэг нь визгүй зорчих асуудал байлаа. 

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин "Вьетнамын талд тавьж буй гурав дахь чухал асуудал бол Монгол, Вьетнам хоёр улсын иргэд хоорондоо  харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудал юм. Монгол паспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд урт хугацаандаа хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих саналыг тавилаа.

Мөн агаарын замаар гэвэл одоогийн байдлаар Улаанбаатар-Ханой чиглэлд шууд нислэг үйлдэгдэж байна. Цаашлаад тус улсын өөр хот руу шууд нислэг үйлдэх бололцоог гаргаж өгөх саналыг Вьетнамын талд тавилаа. Энэ асуудлыг тавихад айлын талын хариуцсан байгууллага болох Дотоод хэргийн яамтайгаа зөвлөлдөх асуудал байгааг уулзалтын үеэр хэлсэн.

Монгол Улсын иргэд аль болох олон улс руу визгүй зорчдог байх зорилтыг хангахыг чухалчилж байгаа" хэмээлээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Рио Тинто-гийн тал хүссэн хэмжээнд буулт хийхгүй байна”

Оюутолгойн хэлэлцээрийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.

ТЦА: Скүүтер, мопедийн хөдөлгөөнийг түр зогсооё

Ирэх оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ зохицуулалтаар скүүтер, мопедыг зөвхөн 18 нас хүрсэн иргэн жолоодох, улсын бүртгэлд бүртгүүлэх, үйлчилгээ эрхлэгчид хариуцлагын даатгалд хамрагдах зэрэг шаардлага тавигдаж байгаа. Мөн хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохоор болсон.

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргын гэр, бусад обьектоос АРВАН ТЭРБУМ төгрөг хураан авчээ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос АРВАН ТЭРБУМ төгрөг хураан авчээ.Цагдаагийн байгууллагаас түүний гэр болон хамаарал бү