loader
Зочид буудлын салбарын орлого 75.3 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ

Зочид буудлын салбарын орлого 75.3 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ


Зочид буудлын салбарын орлогын бодит өсөлт нь 6.8 хувьтай байна – updown.mn

Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний хагас жилд 161.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 75.3 (87.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 54.2 (95.9 хувь) тэрбум, зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрын орлого 19.1 (69.1% хувь тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Зочид буудлын салбарын орлого энэ оны 6 дугаар сард 33.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 4.8 (16.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 3.3 (16.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Зочид буудлын салбарын энэ оны эхний хагас жилийн нийт орлогын 68.6 хувийг 3 ба түүнээс дээш одтой зочид буудал, 29.1 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 2.3 хувийг 2 одтой зочид буудлын орлого тус тус эзэлжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НӨАТ: Гурван супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

2023 оны нэгдүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.Улсын хэмж

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсад жуулчлах БНСУ-ын иргэд визгүй зорчино

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 04-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.