loader
ШӨХТГ: Шатахууны үнэ бууна

ШӨХТГ: Шатахууны үнэ бууна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ буух боломжтой талаар мэдээлжээ.

Тус байгууллагаас "ОХУ-ын Роснефть компаниас энэ сард манай улсад нийлүүлэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний импортын хил үнэ тус бүр 18.1, 16.8, 16.2 хувиар, дизель түлш 17.4 хувиар тус бүр буурсан байна.

Иймд энэ  сард оруулж ирсэн, дотоодод худалдаалах дизель түлш, Аи-80, Аи-95,  Аи-80 автобензиний литр тутмын үнэ бууж, зургаадугаар сарын түвшинд очих боломжтой байна.

Шатахууны үнийн өсөлтийг барих зорилгоор Засгийн газраас үе шаттай арга хэмжээнүүд авчээ:

  • гаалийн онцгой татварыг тэглэж,
  • валютын нөөц бүрдүүлэлтэд анхаарч,
  • Роснефть компанитай болон ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа аж.

ШӨХТГ-аас шатахуун импортлогчдын ашиг алдагдлын нарийвчилсан тооцоог валютын ханшийн зөрүүтэй уялдуулан гаргаж, шатахууны үнийн өөрчлөлтөд хяналт тавин ажиллаж байна. 

Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүд дотоодод худалдаалж буй шатахууны үнийг буулгалгүй нэг түвшинд барьвал Өрсөлдөөний тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өмнөх саруудад жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны үнийг нэгэн зэрэг ижил хэмжээгээр өсгөхөд импортлогч компаниудын ашиг алдагдлын зөрүү хасах гарч, УУХҮЯ-наас тодорхой хэлэлцээр, зохицуулалтууд хийсэн учир үгсэн хуйвалдсан гэж үзээгүй болно" гэжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Товчоогоор орж, гарах автомашинуудыг цахимаар бүртгэж, нэхэмжлэлийг араас нь илгээж байна

Авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулснаар иргэд товчоогоор нэвтрэхдээ бэлэн төлбөр төлөхгүй шууд нэвтэрдэг болсон.Товчоод цахимжихын өмнө төлбөр авах цэг дээр нэг тээврийн хэрэгсэл дундж

Хог хаягдлыг дарж булах бус, боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулна

Улаанбаатар хотын иргэд жилд 1.4 сая тонн хог хаягдал “үйлдвэрлэдэг”. Үүнийг дагаад хог хаягдлыг цэвэрлэх, ангилан ялгах, тээвэрлэх, дахин боловсруулах, булахтай холбоотой асуудал тулгарна. Энэ чиглэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцож байна.