loader
Есдүгээр сард 2.4 тонн үнэт металл худалдан авсан байна

Есдүгээр сард 2.4 тонн үнэт металл худалдан авсан байна

Монголбанк 2022 оны 9 дүгээр сард 2,416.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1 хувиар өссөн үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,695.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,046.9 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/09)Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/09)

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 9 дүгээр сард дундаж үнэ 184,565 төгрөг байв.

Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2022.09/Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2022.09/

Эх сурвалж: Монголбанк

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын начин Ө.Батзулын цолны хүндэтгэлийн барилдаан энэ сарын 30-нд болно

Тус барилдааны түрүү бөх 3 сая төгрөг, үзүүр бөх 2 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд 1 сая төгрөг гардана.

ШТС-уудын дутуу шахалтын гомдлыг газар дээр нь шийдэх боломжтой

Иргэн танд шатахууны шахалттай холбоотой эргэлзээтэй асуудал гарсан тохиолдолд тухайн ШТС-ын ажилтанд хандаж хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь хэмжин шалгах боломж бүрдлээ.Шударга өрсөлдөөн,

ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Мэдээ  2022-10-03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Анненийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.