loader
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 оны 01-р сарын 26-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно, өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -36...-41 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -30...-35 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бус нутгийн хойд болон зүүн хэсгээр -20...-25 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -25...-30 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.  Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Зогсоолын тоог бууруулж, наадамчдыг нийтийн тээврээр зорчуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос өнөөдөр /2022.07.07/ мэдээлэл хийлээ.Гадаадын болон дотоодын 1000 гаруй сурвалжлагчид хүсэлт гаргасан

Тэрбум төгрөгийн шагналын сантай сагсан бөмбөгийн Дээд лиг 12-р сард эхэлнэ

2022-2023 оны Үндэсний Дээд Лигийг эрэгтэй, эмэгтэй ангиллаар арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулахаар болжээ.Үндэсний Дээд Лигийн эрэгтэй б

Германд хүүхэд сармагчны цэцгээр халдварласан анхны тохиолдол илэрчээ

Германд бага насны хүүхэд сармагчны цэцэг өвчнөөр халдварласан анхны тохиолдол илэрсэн талаар Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгээс мягмар гарагт мэдээлжээ.“Дөрвөн настай охинтой хамт амьдардаг насанд хү