loader
Германд хүүхэд сармагчны цэцгээр халдварласан анхны тохиолдол илэрчээ

Германд хүүхэд сармагчны цэцгээр халдварласан анхны тохиолдол илэрчээ

Германд бага насны хүүхэд сармагчны цэцэг өвчнөөр халдварласан анхны тохиолдол илэрсэн талаар Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгээс мягмар гарагт мэдээлжээ.

“Дөрвөн настай охинтой хамт амьдардаг насанд хүрсэн хоёр хүн халдвар авсан байсан” гэж тус хүрээлэн мэдээлсэн байна. Германд өсвөр насны хүүхдүүд /15, 17 настай/ халдвар авсан анхны тохиолдлууд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн юм.

Энэ оны тавдугаар сараас дэлхийн олон оронд, тэр дундаа Европын орнуудад сармагчны цэцэг өвчний тохиолдлууд бүртгэгдэх болоод байгаа юм. Германд уг халдварын анхны тохиолдол илэрснээс хойш хоёр сар хагасын дараах байдлаар нийт 2982 тохиолдол илэрсэн гэж Роберт Кохын нэрэмжит хүрээлэн мэдээлжээ.

Мөн одоогоор халвар авсан хүмүүсийн дийлэнх нь хүндээр өвчлөөгүй байна. Тус хүрээлэн халдварын тархалтаас үүдэн нийт хүн амын эрүүл мэндэд учрах эрсдэлийг бага гэж үзэж байгаа ч халдварын нөхцөл байдлыг үргэлжлүүлэн нягт ажиглаж, одоогоор цуглуулаад буй мэдээлэлд үнэлгээ хийж байгаа ажээ.  

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Манай улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-тай хот байгуулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, эдийн засгийн салбаруудад хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин тус улсын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Дээд шүүх: Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой хүсэлтүүдийг хэлэлцэв

НАМУУДААС ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТИЙГ БУЦААЛААУлс төрийн намын бүртгэлтэй холбоотой ирүүлсэн хүсэлтүүдийг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам

"Z" үеийнхэнтэй хамтран ажилладаг байгууллагат өгөх хамгийн үнэтэй зөвлөгөө

Ажлын талбар дээр "Z" үеийнхний хэрэгцээг хангасан байхад бусад үеийнхэн ч сэтгэл ханамжтай байх боломжтой.Ойролцоогоор 1997–2012 онд төрсөн Z үеийнхэн ажлын талбар дээр хамгийн их хүч төрж, нөлөөлж э