loader
Нэгдүгээр ангийн элсэлт 21, цэцэрлэгийн бүртгэл 66 хувьтай байна

Нэгдүгээр ангийн элсэлт 21, цэцэрлэгийн бүртгэл 66 хувьтай байна

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5 хувийн ирцтэй байна.

Харин улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21 хувь нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7 хувь нь элсэлтээс татгалзжээ. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин 2022 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 09 хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм. Харин энэ бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-аас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм. Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 8-р сарын 10-24-ны хооронд, 9-р сарын 10-25-ны хооронд, 10-р сарын 3-24 хооронд гэхчилэн гурван ээлжээр бүртгэнэ.

Энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл явагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, бүртгүүлэхийг уриалж байна. “e-Mongolia” систем ачаалалгүй хэвийн ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Даншиг наадам-Хүрээ цам 2022”-д унаач хүүхдийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана

Хүй долоон худагт 8 дугаар сарын 6, 7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үеэр хязаалан болон их насны морьдын уралдаан болн

ЭХЭМҮТ-д төрсөн ээж гэрээсээ шөл, цай авах шаардлагагүй боллоо

Зориулалтын бус орчинд хоол хийх нь эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог байна. Иймд ЭХЭМҮТ-өөс шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ.

24 цагийн турш 215 км гүйснээр улсын дээд амжилтыг шинэчилжээ

Шри Чинмойн нэрэмжит 6, 12, 24 цагийн гүйлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-7-д Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болжээ. 16 дахь жилдээ болсон тэмцээн 6, 12, 24 цаг болон 20-34, 35-49, 50-