loader
Нүүрсний экспорт 20 хувиар нэмэгджээ

Нүүрсний экспорт 20 хувиар нэмэгджээ

Манай улс он гарснаас хойш 13,208.4 мян.тн нүүрс хилээр гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 20 хувиар нэмэгдээд байгааг УУХҮЯ мэдээлэв.

Энэ сарын 12-18-нд гэхэд 6,816 автомашин, 500 чингэлэг нийт 842.6 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Долоо хоногт 272 автомашин, 203 чингэлэг буюу оны эхнээс 918.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хувийн өсөлттэй байна.

Харин төмрийн хүдэр, баяжмалын тухайд 557 автомашин, 475 чингэлэг буюу оны эхнээс 2,442.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 52 хувиар багасжээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 18-ны өдрийн байдлаар 10.89 тонн алт худалдан аваад байна.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 57 хувийн гүйцэтгэлтэй, тодруулбал, нүүрс 73.4, зэсийн баяжмал 75.7, төмөр 48.3, алт 54.4, цайр 92.5 хувь байгаа аж. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Зэвсэгт хүчний инженерүүдийг сургах зорилготой, Монгол-Японы хамтарсан сургалт эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2022” сургалт, дадлага 12 дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн боллоо.Энэ хамтарсан сургалт, дадлага нь хоёр улсын Б

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Хангайн уулархаг, говийн зүүн хэсгээр цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:7-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно.2023 оны 02-р сарын 06-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг а