loader
Голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгджээ

Голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгджээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дагуух Зэлтэр, Хэнтий нуруунаас эхтэй Эг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгджээ.

Харин  Хэрлэн голын эхээр мөн Улз, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-20 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 16 см даван үерлэж байна.

Маргааш  баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар хийх БАЙРШЛУУД

2022 оны долдугаар сарын 18-28-ныг хүртэл 10 хоногийн хугацаанд дулааны шугам сүлжээнд засвар хийх хуваарийг хүргэж байна.Тодруулбал, маргаашаас Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7 ду

Нийтийн албанд томилогдох 365 иргэний урьдчилсан мэдүүлгийг хяналаа

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс арваннэгдүгээр сарын 28-наас энэ сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 365 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилс

Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болов

Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр боллоо.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх у