loader
10 сарын 1-нээс халдварт бус өвчний үед хэрэглэх 15 ерөнхий нэршлийн эмийг ЭМДС 100 хувь хариуцан төлнө

10 сарын 1-нээс халдварт бус өвчний үед хэрэглэх 15 ерөнхий нэршлийн эмийг ЭМДС 100 хувь хариуцан төлнө

​Аравдугаар сарын 1-нээс халдварт бус өвчний үед хэрэглэх эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлнө.

Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, хамгийн бага өртгөөр даатгуулагч-иргэдэд хүргэхээр болжээ. 

Эдгээр 15 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, даатгуулагч-иргэдийг чанартай, боломжийн үнэ бүхий эмийг худалдан авах нөхцөл, бололцоогоор хангах аж. 

Мөн эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт үзүүлэх юм байна. 

Дээрх эмийг “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын албан ёсны дистрибютер “Азифарм”, “Монос трейд”, “Монгол Эм Импекс” концерн зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагын 190 гаруй салбар эмийн сангаар аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.

ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа эмийг хөнгөлөлттэй үнээр авахыг хүсвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх учиртай.

Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Новартис компани нь Швейцарын холбооны улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага юм. Өдөр бүр Африк, Ази, зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг байна.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Иргэдээс Ч.Ундрамтай холбоотой гомдол ирсэн тул Ёс зүйн хороо хуралдана

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд иргэдийн зүгээс өргөдөл, гомдол ирсэн бөгөөд энэ дагуу холбогдох байнгын хороо хуулийн дагуу энэ асуудлыг авч

Гадаад валютын нөөц анх удаа 7.9 тэрбум ам.долларт хүрлээ

Жилийн өмнө 5.3 тэрбум ам.доллар байсан Монгол Улсын гадаад валютын албан нөөц, түүхэндээ анх удаа 7.9 тэрбумд хүрлээ. Энэ шинэхүү амжилтад 2026 оны зургаан сарын байдлаар гадаад валютын орох урсгал өмнөх оны мөн үеэс 4.5 тэрбум ам.доллароор өссөн голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, төлбөрийн тэнцэл эхний зургаан сард ашигтай гарсан. Нүүрсний экспортын биет хэмжээ, зэс болон алтны үнэ өссөнтэй холбоотойгоор валютын орох урсгал нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Өнгөрсөн зургаадугаар сард хуралдсан Мөнгөний бодлогын хорооны хуралдааны үеэр энэ асуудлыг хэлэлцсэн.

АНУ-д инфляц 9% давахад шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлжээ

6-р сард АНУ-ын инфляцын түвшин 9.1 хувь хүрсэн нь шинжээчдийн хүлээлтийг давлаа. Мөн 1981 оны 11 дүгээр сараас хойших хамгйн өндөр түвшин юм.Үнийн өсөлт ийнхүү өндөр байхад шатахуун,