loader
Эзэн Богд Чингис хааны эш хөргийг гардуулав

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Эзэн Богд Чингис хааны эш хөргийг аймгийн Засаг дарга М.Идэрбатад гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • “Эрхэс номон далай” Төрийн бус байгууллагын их эмч Батжаргалын Цогтсайхан;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Нийтийн аж ахуй, үйлчилгээний комбинатын ахмад ажилтан Пунцагийн Эрдэнэцогт;
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • “Дарьганга Арт” нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагын тэргүүн Ёндонгийн Бадарч;
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ахмад багш Гомбожавын Энх-Оюун;
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
  • Монгол Улсын хошой аварга Рагчаагийн Мөнхтөр;
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Малчин Сайнбаярын Мажигсүрэн;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Аймгийн хөгжимт жүжгийн театрын дарга асан Шаравжамцын Цолмон;
  • “Тал булаг”-ийн уурхайн ахмад ажилтан Чоймчигийн Моондой;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахмад ажилтан Дамбаравчигийн Мижиддорж;
  • Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Доржпүрэвийн Хосбаяр;
  • Аймгийн Засаг дарга Манлайбаатарын Идэрбат;
  • “Сэвүүн Ундрам тал” ХХК-ийн үйлдвэрийн дарга Банзрагчийн Гантулга;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын нярав Сэвжидийн Алимаа;
  • Аймгийн нисэх буудлын нягтлан бодогч Үржингийн Эрдэнэбаяр;
  • Оёдолчин Дагдангийн Ичинхорлоо;
  • Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн ахмад багш Лувсандамдингийн Оюунгэрэл;
  • “Эм би би си” ХХК-ийн ерөнхий захирал Намсрайн Лхагвабаатар;
  • “Цайрт минерал” ХХК-ийн механикч Дугаржавын Гансүх;
  • Аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Дамдинжавын Барцэцэг;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Сүхээгийн Баянмөнх;
  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Мандалын Оюунтөгс;
  • Аймгийн угсаатны музейн захирал Дуламсүрэнгийн Ариундэлгэр;
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Онцгой байдлын газрын орлогч дарга Сүхбаатарын Ганбат нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон ар гэр, хамт олонд нь баяр хүргэж, Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Амгалан ДЦС-ын зуухны засвар өнөөдөр дуусахаар Баянзүрх дүүргийн айл өрхүүдийн халуун усыг өгнө

Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан дулааны станцад гэмтэл гарсны улмаас халуун ус хязгаарлаад байна гэсэн мэдээлэл иргэдээс ирж байна.Энэ талаар Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-аас тодруулахад "Амгаланг

Н.Учрал: Цахим гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэв. Хууль санаачлагч

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эхэллээ

Зүүн хойд Ази (ЗХА)-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ.Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Ази (ЗХА)-ийн яриа хэлэлц