loader
Бараг мартагдсан дурсамжийн төгөлд...

Бараг мартагдсан дурсамжийн төгөлд...

    Бараг мартагдсан дурсамжийн төгөлд намайг эргүүлж аваачсан оюутны амьдрал. Хичээл шалгалт, ангийнхан, хэн нэг багшийн хэлж ярьсан үгсээс илүүг эс бодон өчигдрийн цагаахан дурсамж, өнөөдрийн хөгжилтэй явдлууд, ирэх өдрүүдийн өнгөлөг мөрөөдлөөр дүүрэн ахархан цаг хугацааг алс тэртээд үлдээгээд ирснээ саналаа. Арван хэдэн жил нүд ирмэхийн зуурт өнгөрч, өөрийнхөө өнгөрч одсон өнгө төрхийг намрын намарт Улаанбаатарыг зорин ирсэн шинэхэн оюутны улаахан хацар, даавууны нь үнэр ханхалсан жийнсэн өмд, хаа нэг тийш явах автобусны чиглэл сураглах ээж аавуудынх нь хэнэггүй төрхөөр улбаалан дурсамжийн зүгт ирж очдогсон.


                 Ганцхан сарын хугацаагаар ч гэсэн энэ амьдралд эргээд ирэв. Хамгийн гол нь, юунд ч санаа зовохгүй бас хэн ч биш болж баг өмсөхгүй дураараа инээж, аальгүйтэж, эрхэлж, хүсч тэмүүлж, няцаж болдог байсныг мартсанаа ойлгов. Энэ бол оюутны амьдрал. Урт биш ч гэсэн үүнийг мэдрэх боломж болсон нэг сарын томилолт маань дундаасаа өнгөрч байна.


                Амьдралын сайхныг нь, найз нөхдийнхөө сайныг нь олж харж өнгөлж зүлгэх гэж хичээсэн миний энэ насны амьдралд оюутны байр салшгүй нэг хэсэг нь байсаар ирсэн. Шөнөжин бүжиглэж, бороотой үдшээр болзоонд огсч, хааяахан хөвгүүд шиг зодоон цохион хийж хэрэг мандуулаад, бас чамгүй онц сурлагатан нийгмийн идэвхтэн гээд хийгээгүй ажилгүй тэр л жилүүдийн дурсамжийг эргүүлж, хөлтэй, хөөртэй энэ нэг сарын хугацаанд их олон юмыг надад сайтар мартагдсан өнгөрсөн цаг шинэ мэт болж ирсэн нь энэ. Вашингтоны өвөл нартай хэрнээ жиндүү, өнөөдөр цас орж, маргааш нь бороо асгах тэнгэр хангайн ааш үл олдон уйлагнах түүнийг нь дагаад хөнгөн гуниг амилж гэгэлзэх. Гэзэг үсээ задгайлан сэвэлзэх салхинаа сэрвэлзүүлж, хэн нэгний зүгт яаран алхахдаа өөрийнхөө гутлын өсгийн чимээнд бүүвэйлэгдмээр.


Саарал тэнгэрт саарал үүлс, саарал хотод саарал далайн амьсгал, саарал манан буух нь энэ хотын нэгэн чимэг. Сав саарал дунд сэтгэлээ даган гэрэлтэж, алс тэртээх аугаа эх орноо зүүдэлж, унтаа сэрүүн алин ч цагт дүрэлзэн байх монгол хүн билээ би.

Гэрээ саначихаж дээ, Эмбүүлэй нь.


6 сэтгэгдэл:

mulii (зочин)

minii egee ni nutagaa sanaa uy daa kkkk harin bu taniigaa sanaj bna shu arai l urt tomilolt bna

1. 2013 оны 02-р сарын 05  

Хэрлэн (зочин)

Холын Америкт байгаа найзынхаа амар мэндийг эрэн мэндчилье. Миний найз хэсэгхэн ч болов эрүүл агаараар цээж дүүрэн амьсгалж, англи хэлээ сайжруулаад, бас жаахан амарч, бие сэтгэлээ сэргээгээд ирээрэй. Харин гэрээ санах хэрэггүй шүү. Тэртэй тэргүй эргээд л ирэхээс хойш.

2. 2013 оны 02-р сарын 06  

♥♥..hermonie..♥♥

юм бодогдуулмаар сайхан биччээ..би ийм бичлэгүүдэд дуртай :)

3. 2013 оны 02-р сарын 06  

chimeglen (зочин)

gaihaltai bailaa. embuulei

4. 2013 оны 02-р сарын 20  

saihanaa (зочин)

goy blog bna.say l anh olj uzlee. Unshij bnaa. Ymar idevhtei oyutan bsniig chn sanaj bna.

5. 2013 оны 02-р сарын 20  

М (зочин)

Хай блог руу нь анх удаагаа орлоо. Сэтгэл догдлов. Мундаг байнаа Эмбүүлэй минь. Энэ нийтлэлийг уншаад бүүр уярчлаа. Бидний хамтдаа өнгөрүүлсэн өдөр хоногууд ийм гоё үгсээр энэ блогт үлдсэн нь сайхан

6. 2013 оны 02-р сарын 25  

Эмбүүлэй влогоос 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шинэ жил, чухал өдрүүдээ ҮЛГЭРИЙН мэт тэмдэглэх газар: "Tiffin"

Эх сурвалж: Ub.lifeТа бүхэндээ яг одоо шинэ жил, баярт өдрүүдээ тэмдэглэх хамгийн хөөрхөн, тухтай газруудын нэгийг сонирхуулах гэж байна. Энэ бол "Tiffin!"1. Тухтай байршилTiffin Comfort Food&Conc

Г.Эрдэнэчимэг өнөөдөр "Алтангадас" одон зүүнэ

Уртын дуучин Г.Эрдэнэчимэг өнөөдөр /2023.02.17/ Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одон хүртэнэ.СУИС-ийн оюутан байхаасаа "Шуранхай" хамтлагийг байгуулж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн ду

Дүр бүтээхдээ итгэмээргүй хувирсан 10 жүжигчин

Дүр бүтээнэ гэдэг жүжигчин хүнээс санаанд оромгүй хувиралтыг шаарддаг нь мэдээж. Хувирах нь угаас жүжигчин мэргэжлийн онцлог тул үүнийг үзэгчид ч нэг их авч хэлэлцдэггүй. Гэхдээ жүжигчид дотор үзэгчди