Засгийн газар 2026 оны 42 тоот тогтоол гаргажээ. Энэ тогтоолоор Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улмаар УИХ-ын даргын ивээл дор “Залуу нас”-Анхны бүтээлийн улсын уралдааныг зохион байгуулахаар болжээ.
Зорилго нь:
Үндэстний уран зохиолыг төрөл зүйлийн хувьд тэгш хөгжүүлэх, үндэсний өвөрмөц онцлогийг шингээсэн, өнөө үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан шинэ бүтээлийг нээх, түгээх, уран зохиолын залуу үеийг нээн таниулах, орчин цагийн шинэ зохиолчдыг дэмжих, боловсруулах, зохиол бүтээлийг сурталчлах, бүтээлч ажлыг хэрэгжүүлэх, хүүхэд залуусын идэвхтэй оролцоог хангах;Монгол хэл, соёл уламжлалаа эрхэмлэн дээдлэх болсон өнөө цагт уран зохиолоор дамжуулан ирээдүй үеийн боловсрол, ёс суртахууны хүмүүжилд сайн нөлөөтэй төдийгүй уран сайхны сэтгэлгээний хувьд шинэ санааг хөндсөн залуу үеийн шилдэг бүтээлүүдийг тодруулахУралдаанд оролцогчдын бүтээлийг 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Боловсролын ерөнхий газарт хүлээн авна.
Удирдамжийн холбоос: https://drive.google.com/.../1-OTjxNtSdnJSZqwSCAS.../view...

Сэтгэгдэл үлдээх