loader
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн даргатай Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан. АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын  санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотод Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн ю

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Хаягдал ус боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байлаа.

Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд байгуулсан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн нээлтэд Ерөнхийлөгч оролцлоо.Тэрбээр Монгол Улс, АНУ-ын ард түмний түншлэлийн бэлгэ тэмдэг болсон энэ бүтээн байгуулалтад оролцсон дотоод, гадаадын төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, эрдэмтэн судлаач, хамт олонд төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.Дулааны цахилгаан станцууд жилд 21 сая орчим шоо метр буюу нийслэлийн нийт усны хэрэглээний 24 орчим хувийг газрын доорх усны эх үүсвэрээс авдаг. Үүний 18 сая шоо метр усыг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулахад ашигладаг юм. Тэгвэл энэ үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр ус авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлнэ. Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх юм. Энэ нь жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж, саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломжтой болсон гэсэн үг.

Цаашид үйлдвэрийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, үр өгөөжийг дээшлүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээний үнэ, тариф тогтоох, үйлдвэрлэлийн бохирдлыг бууруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр  Засгийн газар, яамд, Зохицуулах хороод болон нийслэл хот анхаарах шаардлагатайг Ерөнхийлөгч хэллээ.


Мөн уул уурхай, автозам, дэд бүтцийн томоохон төслүүд, хөдөө аж ахуй, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн усалгаа, зам, талбайн угаалга зэрэгт дахин боловсруулсан ус ашиглахыг уриаллаа.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

АНУ, ОХУ зэрэг улсын шилдэг тулаанчид Монголд ирнэ

Холимог тулааны “MFC” холбоо шинэ оны анхны тэмцээнээ хоёрдугаар сарын 1-ний өдөр “АСА Цирк”-д Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах талаар бид өмнө мэдээлж байсан.Тус өдр

Бага насны стресс хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж болзошгүй

Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар бага насандаа мэдэрч байсан стресс нь хоол боловсруулах эрхтний эрүүл мэндэд урт хугацаандаа нөлөөлж болзошгүйг тогтоожээ.

Хүчирхэг Монгол “MFC-3” Ерөнхий сайдын ивээл дор болно

"MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болжээ.Холимог тулааны “MFC” холбоо 2019 онд олон улсын хоёр тулаан зохион байгуулсан билээ. Тэгвэл