loader
“Apple” хамгийн үнэ цэнтэй компанийн байр сууриа алдлаа

“Apple” хамгийн үнэ цэнтэй компанийн байр сууриа алдлаа

Технологийн хувьцаанууд их хэмжээгээр зарагдаж байгаа энэ үед “Apple” дэлхийн хамгийн үнэ цэнтэй компанийн байр сууриа алджээ. Саудын Арабын газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгч “Aramco” бараг хоёр жилийн дараа анх удаа “iPhone”  үйлдвэрлэгчийг тэргүүлэв.

Нью-Йоркт "Apple"  компанийн хувьцааны үнэ 5 хувиар буурч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.37 их наяд ам.доллар буюу 1.94 тэрбум фунт стерлинг болжээ. Энэ нь 2.42 тэрбум долларын үнэлгээтэй байсан "Apple” газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгч "Aramco"-д дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компанийн байр сууриа алдсан гэсэн үг.

“Aramco” 2020 оноос хойш анх удаа тэргүүлж байна. Энэ онд түүхий газрын тос, байгалийн хийн үнэ өссөний улмаас эрчим хүч үйлдвэрлэгчдийн хувьцаа өссөн байна. Үүний зэрэгцээ “Apple”-ийн хувьцаанууд он гарснаас хойш бараг 20 хувиар унажээ. АНУ-ын инфляци сүүлийн 40 гаруй жилийн дээд түвшинд дөхөж байгааг албан ёсны мэдээллээр харуулсны дараа Лхагва гаригт Нью-Йоркт технологийн "Nasdaq"-ийн хувьцааны үнэ 3.2 хувиар буурч хаагдсан байна.


Их сурвалж: BBC


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ онд 4,860 гарааш 378 хашаа буулгажээ

Энэ онд зөвшөөрөлгүй 4,860 гарааш, 378 хашааг буулгажээ.Гарааш чөлөөлөх ажил 93 хувьтай буюу энэ хүрээнд 81,396 ам метр талбай чөлөөлж, 21,361 ам метрт явган зам, 27,704 ам метрт авто зам, 18,866 ам м

Нутгийн баруун хойд хэсгээр цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа нутгийн баруун хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.2023 оны 01-р сарын 23-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 24-ний

Өнөөдөр маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар