loader
Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо нэвтрүүлэх зөвлөх багийнхан зөвлөмж ирүүлнэ

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо нэвтрүүлэх зөвлөх багийнхан зөвлөмж ирүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай энэ оны 7 сарын 07-ны өдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд  Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек, Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн ТУЗ-ын гишүүн Юү Ёон Кан Дон, Со Чен Хэн, менежер Чиа Зао Рү, Зөвлөх Лим Чи Киа нарын төлөөлөгчид Монгол Улсад 8 сарын 10-16 ны өдөр ажиллалаа. 

Тэд, ХНХЯ, СЯ, УУХҮЯ, БХБЯ, ЭМЯ, НДЕГ, Чингэлтэй дүүргийн НД-ийн хэлтэс зэрэг байгууллагуудад ажиллаж, Монголын хөрөнгийн бирж, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага болон зарим улстөрчид, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаар судалдаг судлаачидтай уулзаж мэдээлэл солилцсон юм. 

Төлөөлөгчид өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, бусад удирдлага, оролцогч талын төлөөллүүдэд  Монгол Улсад ажиллах хугацаанд олж авсан ойлголт мэдээллээ танилцуулах дүгнэлт уулзалтыг хийлээ.  

Сингапурын Хуримтлалын Нэгдсэн Сангийн тогтолцоо нь тус санд төлсөн иргэдийн хуримтлалыг арилжааны банкнаас өндөр хүү тооцон ирээдүйд тэтгэвэр болгон олгохоос гадна, эрүүл мэнд, боловсрол, орон сууц худалдан авах зэрэгт хөрөнгө оруулалт хийх боломж олгодог. Сангийн менежментийг сан өөрөө хариуцдаг ба төрийн оролцоогүй зохион байгуулдаг байна. 

Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек, “Бид Монгол Улсад ажиллах хугацаандаа цуглуулсан мэдээлэлдээ үнэлэлт дүгнэлт хийж, Сингапурын ХНС-ийн тогтолцооны аль хэсгээс эхлэн хэрхэн хэрэгжүүлж болох талаар өөрсдийн зөвлөмжийг ирүүлэх болно. Урьдчилсан байдлаар, Сингапурын тогтолцоог Монгол Улсад шууд бүрэн нэвтрүүлэх боломжгүй. Тодорхой хэсгээс эхлэх хэрэгтэй гэж үзэж байна. Нийгмийн халамж, тэтгэврийн тогтолцооны хувьд харьцангуй тогтсон системтэй ч сайжруулах болон засах шаардлагатай асуудлууд харагдаж байна. Гэхдээ байгалийн баялаг, оюунлаг залуу үетэй танай улсад боломж байна. Алсыг харсан зорилгодоо хүрч, иргэдэд боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжихэд нь хамтран ажиллах болно” гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улс хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлээд байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад албан ёсны уулзалтууд хийж байна.

ЗАСГИЙН ГАЗАР: Хичээлийн шинэ жил, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар албан даалгавар гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.Хамран сургах тойргоор цэцэрлэгийн хүүхдийг бүртгэнэ2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл аж

Гашуунсухайт, Замын-Үүд зэрэг 9 боомт гурав хоног амарна

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 22-24-нд амарна. Тухайлбал, БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай" Монгол Улс, БНХАУ-ын хилийн