loader
45 гарааш буулгаж чөлөөлсөн газарт 200 хүүхдийн цэцэрлэг барина

45 гарааш буулгаж чөлөөлсөн газарт 200 хүүхдийн цэцэрлэг барина

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байршил дахь зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгаж байгаа.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус дүүргийн 10 дугаар хороонд байрлах 234-р цэцэрлэгийн урд талын 45 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг өчигдөр /2022.08.16/ хийлээ. Энэхүү чөлөөлсөн газарт нийслэлийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барихаар төлөвлөв.

Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 28 байршилд 417 гараашийг буулгаад байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022”  өнөөдөр эхэллээ

Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” олон улсын тэмцээний эхний өдөр уламжлалын дагуу хөнгөн жин буюу эрэгтэй 60 кг, 66 кг, эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг жингийн барилдаанууд явагдана.Монголын багаа

Маргааш Буянт-Ухаагаас төв талбай хүртэлх замыг хаана

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11

Гэмтлийн эмнэлгийн 1.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил эхэллээ

Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаа