loader
Хүнсний ногооны тариаланчдад 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байна

Хүнсний ногооны тариаланчдад 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар Сэлэнгэ аймгийн Шаамар, Ерөө, Жавхлант, Баянгол, Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, тариаланчид, үйлдвэрлэгчидтэй уулзав.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тариаланч С.Наранцогт хашаандаа 20 орчим жил жимс, жимсгэнэ тарьж байна.  Тэр 1 га орчим талбайд үхрийн нүд, интоор, чацаргана, мойл, нохойн хошуу, алим зэрэг 10 гаруй төрлийн жимс, жимсгэнэ тарьж, жилдээ 3 тонн ургац хураан авдаг. Үхрийн нүдний 8 төрлийн сорт тариалахаас гадна жимсний мод үржүүлж, борлуулдаг гээд аж ахуйгаа хөгжүүлэхэд их хөдөлмөр зарцуулжээ.

Жимсний мод тарьж, ургуулж, ургацаа борлуулахад ямар ч асуудал байхгүй, харин трактор зэрэг тоног төхөөрөмжийг зээл, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох дэмжлэг хэрэгтэй байгааг хэлэв.



Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон.

Хүнсний ногооны тариалан эрхлэгч та бүхэн урамшуулалд хамрагдахын тулд:

  • Газрын мэдээллийн нэгдсэн системд (egazar.gov.mn) бүртгэлтэй байх
  • Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг (www.plant.mofa.gov.mn) тогтмол хөтөлж гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх
  • Хүнсний ногооны борлуулалтыг и-баримт (e-barimt.mn) үүсгэн баталгаажуулсан байх хэрэгтэй. Мөн сар бүрийн 10-ны дотор цахим системээр дамжуулан урамшуулал авах хүсэлтээ илгээхийг анхаараарай.

Эх сурвалж: ХХААХҮЯ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ сард болох барилдааны ХУВААРЬ

023 оны нэгдүгээр сард болох барилдааны хуваарийг хүргэж байна.Нэгдүгээр сарын 07-нд 12:00 цагаас Цолгүй залуу бөхчүүдийн барилдаан, Нэгдүгээр сарын 13-нд 14:00 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан У

Өргөө амаржих газар Молекул биологийн иж бүрэн лабораторитой боллоо

Өргөө амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт Молекул биологийн шинэ лабораторийн нээлт өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 19-нд боллоо.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг танилцуулах, саналыг нь авах хүрээнд зохион байгуулсан #BePawsitive2 арга хэмжээ өчигдөр (2022.06.19) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. “Азтай савар” Т