loader
Сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

Сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд сайжруулсан шахмал худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс www.burtgel.ttt.mn цахим хаягаар бүртгэж эхэллээ.

Галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд 670 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах бөгөөд дүүрэг тус бүр хүн ам, өрхийн тооноос хамааран харилцан адилгүй байх юм.

2021-2022 оны галлагааны улиралд хамтран ажилласан борлуулалтын цэгүүдээс үр дүнгээ 100 хувь хангалттай дүгнүүлсэн 423 цэгтэй гэрээгээ үргэлжлүүлж, хамтран ажиллана. Үлдсэн 247 цэгийг дээрх цахим хаягаар хүсэлт илгээсэн иргэдээс сонгон шалгаруулж гэрээ байгуулах юм.

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан хамтарсан ажлын хэсэг шалгаруулах юм. Иргэдийн хүсэлтийг энэ сарын 21-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Татварын тайлан авах хугацааг 27-ныг дуустал сунгажээ

Сангийн яамны "E-Balance" цахим санхүүгийн тайлангийн системд санхүүгийн тайлан хүлээн авах хугацааг сунгасан. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авах хугацааг энэ сарын 27-

Иргэн бүрийг эрт элрүүлэгт идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна

Монголчууд уужуу хүмүүс. Энэ хандлага нь ялангуяа эрүүл мэндэд илэрдэг. Өвдөхгүй л бол урьдчилан сэргийлэх үзлэгт огт хамрагддаггүй. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг эр

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог даваагүй төгсөгчдөөс наймдугаар сард дахин шалгалт авна

"Элсэлтийн ерөнхий шалгалт 2022"-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар мэдээлэл хийл