loader
Товчоогоор орж, гарах автомашинуудыг цахимаар бүртгэж, нэхэмжлэлийг араас нь илгээж байна

Товчоогоор орж, гарах автомашинуудыг цахимаар бүртгэж, нэхэмжлэлийг араас нь илгээж байна

Авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулснаар иргэд товчоогоор нэвтрэхдээ бэлэн төлбөр төлөхгүй шууд нэвтэрдэг болсон.

Товчоод цахимжихын өмнө төлбөр авах цэг дээр нэг тээврийн хэрэгсэл дунджаар 17.4 секунд зарцуулж, энэ нь зарим үед урт дараалал үүсгэх зэргээр иргэдийг багагүй бухимдуулдаг байсан. Тэгвэл тухайн тээврийн хэрэгслийг камер болон RFID технологи ашиглан бүртгэж нэхэмжлэхийг араас нь илгээх болсноор энэ асуудал бүрэн шийдэгдэж, нэг машин хоёр секундийн дотор товчоогоор гардаг болжээ.

Тээврийн хэрэгсэл товчоогоор нэвтэрсний дараа мессеж болон бусад хэлбэрээр эзэмшигчид нэхэмжлэх илгээх бөгөөд тухайн холбоос \roadpay.mn\-оор орж дурын банк, төлбөрийн хэрэгслээр төлбөрөө төлөх боломжтой. Мөн roadpay.mn сайтаар нэвтэрч улсын дугаараар хайлт хийн төлбөрөөр төлөх боломжтой болж байгаа юм.

Цэгүүд цахимжсанаас автозам ашигласны төлбөр төлөлт хангалтгүй байгааг албаныхан мэдээллээ. Тухайлбал нийт төлбөрийн 95 хувь нь төлөгдөөгүй байгаа ба цаашид төлбөрөө төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй, оношилгоо үзлэгт орох, бусдад шилжүүлэхдээ зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлагыг журмаар зохицуулах аж.

ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР БИЧЛЭГ:

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн дансанд орно

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөсөн болохыг Татварын байгууллагаас мэдээллээ.Иргэд НӨАТ-ын 2%-ийн буцаан олго

Хөгжлийн банк: 503,5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн

Монгол Улсын Хөгжлийн банканд энэ оны 1 дүгээр сарын 20-ноос 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 503,5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна. Зээлийн төлөлтийг ангиллаар авч үзвэл:хэвийн зэ

Японы “Ниппон Трэйвэл”-ийн төлөөлөгчид Монголд айлчилж байна

Япон улсын аялал жуулчлалын томоохон компани “Ниппон Трэйвэл”-ийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Тус компанийн бие төлөөлөгч Конобү Абэ тэргүүтэй төлөөлөгчдийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээ