loader
Элчин сайд Филип Малон, морин спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

Элчин сайд Филип Малон, морин спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг Олимпик хауст хүлээн авч уулзан, хоёр орны спортын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсад шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүдэд дэмжлэг үзүүлэх, кёрлинг, морин спорт зэрэг олимпын төрлийг дэмжиж ажиллах талаар ИБУИНХУ-ын ҮОХ-той хамтран ажиллах талаар хэлэлцэв.

Морин спортын төрөл нь Англи улсад өндөр хөгжсөн спортын нэг бөгөөд "Токио 2020" олимпын наадмын морин спортын багийн төрөлд Английн баг алтан медаль хүртэж байв.

Түүнчлэн Английн хатан хааны гэр бүлийн гишүүн, Британийн ҮОХ-ны хүндэт Ерөнхийлөгч Анна гүнж 1976 оны Монреалийн олимпын наадамд оролцож байсан түүхтэй.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гудамжинд танхайрсан БНХАУ-ын хоёр иргэнийг эрэн сурвалжилж

Гудамжинд танхайрсан БНХАУ-ын иргэдийг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодрууллаа. Энэ тухай албаны эх сурвалж "Өнгөрсөн сарын 21-ний 22:55 цагийн үед Баянзүрх дүүргийн

АТГ дүрс буюу харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж мэдүүлэг авч байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2022.06.15/ хэлэлцсэн.Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уг хуулийн төсөлд орсон заал

Хөрөнгийн биржид 3.5 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 964,906,725.4 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 54 компанийн 3.5 сая хувьцааг 804,2