loader
Б.Баасанцогтыг хорихоор шийдвэрлэлээ

Б.Баасанцогтыг хорихоор шийдвэрлэлээ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий 3хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хянан хэлэлцэхээр тов зарласан.

Гэвч шүүгдэгч Б.Мөнхбаяр Ковид-19  өвчний учир эмчлүүлж байгаа талаар,  түүний  өмгөөлөгч Ц.Баярмаа нэгдүгээр хавьтал болж хяналтад байгаа зэрэг эмнэлгийн баримт ирүүлснийг шүүх хүлээн авав. Мөн бусад өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулав.

Мөн шүүгдэгч Б.Баасанцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор болж бусад шүүгдэгч нарын арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

40 жилийн дараа шинэ хот байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэллээ

"Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд өнөөд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 07 дугаар сарын 05-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров бараалхав.Монгол, Оросын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа иж бүрэн с

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын тохиолдол 206-гаар нэмэгджээ

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 206 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 36 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн