loader
Банк, ШТС-уудад иргэдийг ариун цэврийн өрөөгөөр хангах мэдэгдэл хүргүүлжээ

Банк, ШТС-уудад иргэдийг ариун цэврийн өрөөгөөр хангах мэдэгдэл хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу банк болон жижиглэнгийн шатахуун түгээх газруудад иргэдийг ариун цэврийн өрөөгөөр хангах мэдэгдлийг өнгөрсөн 7 хоногт хүргүүлжээ.

Хэрэглэгчдээс “банкнууд нь иргэд, үйлчлүүлэгчдийг ариун цэврийн өрөөг хэрэглэх боломжоор хангадаггүй, төлбөртэй ашиглуулж байгаа нь хууль зөрчиж, хохироож байна” гэх гомдол мэдээлэл ирүүлсэн байна. 

Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан байдаг. 

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд үйлчлүүлэгчдэд зориулсан, стандартын шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, олон нийтэд төлбөргүйгээр чөлөөтэй ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах мэдэгдэл хүргүүлсэн байна. 



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БНСУ-ын айлчлал: Хоёр орны харилцан зорчих хөдөлгөөнийг хөнгөвчилнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн-ийг хүлээн авч уулзав.Энэ удаагийн айлчлалаар БНСУ-тай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн тодорхой ажил тохирохыг зорьж

Жүжигчин И Сын Ги найз бүсгүй И Да Интай хуримаа хийхээ зарлав

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 7-ний өдөр Өмнөд Солонгос улсын жүжигчин Ли Сын Ги инстаграм хуудаснаа гар бичмэл захидлаа хуваалцаж, энэ мэдээг дэлгэв.Түүний захидал дараах байдалтай байна.Сайн байна у

Хоёр сарын хугацаанд 28,503 толгой амьд мал экспортолжээ

Улсын хэмжээнд нийт 200.1 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан урьдчилсан дүн гараад байгаа.Махны экспорт