loader
Монголын шатарчид VI өрөгт ялалт байгууллаа

Монголын шатарчид VI өрөгт ялалт байгууллаа

Энэтхэгийн Ченнай хотод болж байгаа шатрын 44 дүгээр олимпиадын 5 дугаар өрөгт анхны хожигдлоо амссан Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг өчигдөр 6 дугаар тавилд ялалт байгуулав.

Эрэгтэйчүүдийн шигшээ баг Марокко улсын шигшээг 4:0-ээр хуурай хожлоо. Их мастер С.Билгүүн энэ удаа өнжиж бусад нь бүгд ялалт байгуулснаар 188 багаас одоогоор 38 дугаар байрт явна.

Харин эмэгтэйчүүд 6 дугаар өрөгт Норвегийн багийг 2.5:1.5-аар буулган авлаа. Хамгийн туршлагатай шатарчин, их мастер А.Энхтуул энэ удаа өнжиж, түүний оронд нэгдүгээр ширээнд тоглосон ОУМ Б.Баярмаа хожигдсон. Харин манай гурван "Зул"-аас Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар хожиж Т.Мөнхзул тэнцэв.




Олимпиад өнөөдөр нэг өдөр завсарлаж байгаа бөгөөд маргааш 7 дугаар өрөгт манай эрэгтэй шатарчид Хорватын багтай, бүсгүйчүүд Куба улсын багтай тоглоно.





foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шинээр 323 хүн коронавирусийн халдвар авсан нь PCR-аар батлагдлаа

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 323 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 80-аар илүү байгаа юм.Батлагдсан тохиолдлуудын193

Суулт хийж буй 15 хүний хоолой өвдөж, хоёр иргэний даралт ихэсжээ

Хотын дарга Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн баг, Нийслэлийн Түргэн тусламжийн тө

Боомтоор нүүрсний 1300 гаруй автомашин хоосон гаргасан гэх хүмүүсийг цагдан хорив

Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, э