loader
Омикроны BA.4, BA.5 хувилбараас хүүхдийг сэргийлэх ЗӨВЛӨМЖ

Омикроны BA.4, BA.5 хувилбараас хүүхдийг сэргийлэх ЗӨВЛӨМЖ

Коронавирусний омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

 

Хүүхэд энэ хувилбараар өвчилсөн тохиолдолд эхний гурав хоног халуурч, ханиалгах, мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулав.


“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж:  

 

Хүүхдэд дор хаяж гараа 20 секундийн турш савангаар тогтмол угаалгаж хэвшүүлээрэй

Гадагш гарахад нь амны хаалтыг нь тогтмол зүүлгээрэй

Хүүхдэд өөрийн эд зүйлсээ бусадтай хувааж хэрэглэхгүй байх талаар зөвлөөрэй

Хүний бөөгнөрлөөс зайлсхийх дадалд хэвшүүлээрэй

Хүүхдэд хүн хоорондын зай (1.5 м) барих дадлыг хэвшүүлж, бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүйгээр мэндлэх аргыг зааж зөвлөөрэй

Хүүхдэд хэрхэн зөв ханиаж найтаалгах аргыг үзүүлэн зааж өгөөрэй

Хүүхдэд халдварын шинж илэрсэн хүмүүсийг гадуурхахгүй байхыг зааж зөвлөөрэй

Ширээ, хүүхдийн тоглоом, хаалганы бариул гэх мэт хүний гар их хүрдэг эд зүйлсийг тогтмол ариутгаж цэвэрлэгээ хийж байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний 23-т заасныг хэрэгжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Су

Хятад улсад хөл хориог эсэргүүцсэнээс болж эмх замбараагүй байдал үүсжээ

Хятадын өмнөд хэсэгт орших Гуанжоу мужид коронавирусийн халдварын эсрэг хөл хориог эсэргүүцсэн жагсаалаас үүдэн эмх замбараагүй байдал үүсжээ. 13 сая хүн амтай тус хотын оршин суугчид гудамжинд гарч,

Туркт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол батлагдав

Туркт эмчилгээ хийлгэж байсан 37 настай иргэнээс сармагчны цэцэг өвчин илэрснээр уг халдварын анхны тохиолдол батлагдсан талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа твиттер хуудсаараа дамжуулан