loader
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой

Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүвтэр байна. Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зүүн хэсэг, төв, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 0-5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус,  өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ сарын 8-18-ны хооронд 20 хүн усанд амь насаа алджээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Нэгдсэн шуурхай штабт ажиллаж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх,

Боловсролын сайд электрон тамхины сурталчилгааг яаралтай буулгахыг үүрэгдлээ

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг цахим хуудастаа тогтмол сануулж буй. Сүүлд л гэхэд өөрийн цахим хуудастаа олон нийтийн газар эмх цэ

Улаанбаатар хотын ахмад ширээний теннисчдийн аварга шалгаруулах тэмцээн болно

Улаанбаатар хотын ахмад ширээний теннисчдийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18,19-нд Оч клубт болно.Энэхүү тэмцээнд ур чадвараа сорин оролцох бүх тамирчинд нээлттэй бөгөөд хөдөө орон ну