loader
Завьт эргүүл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллаж эхэллээ

Завьт эргүүл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллаж эхэллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэллээ.

Нийслэлийн Засаг Даргын 2022 оны А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойгоос Маршалын гүүр, Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Маршалын гүүрнээс Сонсголонгийн гүүр болон Нисэхийн эцсийн хадан хясаа,  Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлжийн гармаас Майхан Уул гэсэн маршрутаар иргэдийн аюулгүй байдлыг хангаж  ажиллах юм.  

Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл”-ийг 12 дах жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.Жавхлан: Ирэх гурван жилд Засгийн газар арилжааны нэг ч бонд гаргахгүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан олон нийтийн дунд тарсан ташаа мэдээллийг залруулж мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, "2016-2017 оны үед Засгийн газрын гадаад

ТАЙЛАНД УЛСАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ БИЙ БОЛГОХОД ТАЛУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Артают Срисамутыг хүлээн авч уулзлаа.

Дүр бүтээхдээ итгэмээргүй хувирсан 10 жүжигчин

Дүр бүтээнэ гэдэг жүжигчин хүнээс санаанд оромгүй хувиралтыг шаарддаг нь мэдээж. Хувирах нь угаас жүжигчин мэргэжлийн онцлог тул үүнийг үзэгчид ч нэг их авч хэлэлцдэггүй. Гэхдээ жүжигчид дотор үзэгчди