loader
Оюуны өмчийн үйлчилгээг хөгжүүлэх хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав

Оюуны өмчийн үйлчилгээг хөгжүүлэх хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав

Швейцарийн Женев хотноо болж буй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Дарен Тангтай уулзав. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

Уулзалтаар Монгол Улсын Оюуны өмчийн газраас үзүүлж буй бизнесийн үйлчилгээг хөгжүүлэх талаар хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав. Ингэснээр оюуны өмчийн үйлчилгээ, удирдлагыг сайжруулж, зардал багатай, чанартай шийдлийг Монгол Улсын Оюуны өмчийн газрын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж бүрдэж аж.


Уулзалтаар түүнчлэн Оюуны өмчийн асуудлыг тусгасан хичээлийн хөтөлбөр боловсруулах, сургалтын үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Монгол Улсын Соёл, урлагийн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Дэлхийн оюуны өмчийн байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав.

Уг санамж бичгийг байгуулснаар манай улсын холбогдох их сургуулиудын дээд боловсролын хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон Монгол Улсын Оюуны өмчийн газрын мэргэжилтнүүдээр хичээл заах, судалгаа шинжилгээ хийх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх боломж бүрдэж, оюуны өмчийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Их тэнгэрт гарсан түймэр унтраах үеэр осолд орсон ТТХГ-ын ажилтны хүнд гэмтсэнийг нууцалжээ 

Их тэнгэрийн аманд өчигдөр үд орчимд түймэр гарчээ.

Хүүхдийн тусламжийн орыг нэмж томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ

Манай улсын хувьд томуу, томуу төст өвчин идэвхжлийн буюу шар түвшинд байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн юм. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн тусламж, үйлчилгээний 835 орыг 915-аар нэмж, 1,750 болгос

CU конвиниенс сүлжээ дэлгүүр Дархан хотод салбараа нээлээ

CU конвиниенс дэлгүүр тус хот руу нэвтэрч байгаатай холбогдуулан компанийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, Дархан-Уул аймгийн сумын засаг дарга Т.Тулгаа нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Дархан хотод ажлын байр бий болгох, бүс нутгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарыг дэмжих, үйлчилгээний стандарт хэвшүүлэх болон хотын соёлыг дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болов.